Герман
улс Европ төдийгүй дэлхийн хамгийн хөгжилтэй, хүчирхэг нөлөөтэй цөөн улсын нэг
юм. Тиймээс дэлхийн хүн төрөлхтөний анхаарлын төвд байдаг. Гэсэн хэдий ч таны
мэдэхгүй магадгүй огт бодож төсөөлөөгүй сонирхолтой баримтуудаас дурдая.
Герман 81
сая хүнтэй бөгөөд Европын холбооны хамгийн хүн амтай улс.
Гамбургер
гэдэг нэртэй /хачиртай талх/ хоолыг Гамбург хотын нэрээр нэрлэсэн гэнэ.
Холокостод
Герман болон Автрийг оролцуулаад 17 орон бүрэн ба хэсэгчлэн өртсөн.
Германд хоригдол шоронгоос оргож зугтахаахад
ямар ч шийтгэл байхгүй. Энэ нь хүний эрх чөлөөтэй байх гэсэн
төрөлхийн зөн билэг гэж үздэг байна.
Тодорхой
цаг хугацаануудад Ахен, Регенсбург,Майне дахь Франкфурт, Нюрнберг, Веймар, Бонн, Берлин /цаг
хугацааны дарааллаар/ хотууд Германы нийслэл болж байжээ.
Берлин
хот Парисаас 9 дахин том. Мөн Венец хотоохын их гүүр байдаг.
Германд
шатахуун дууссаны улмаас хурдны зам дээр зогсохыг захиргааны гэмт хэрэг үйлдсэн
гэж үздэг бөгөөд торгох ялаар шийтгүүлдэг байна.
Герман
улс 2014 оноос гадаадын оюутнуудыг их
дээд сургуульдаа үнэ төлбөргүй сургадаг системээсээ татгалзсан.
Хятад
даамыг Германд зохион бүтээсэн.
YouTube
дээр тавигдсан хамгийн алдартай 1000 видео бичлэгийн 60 хувийг Германчууд үзэх
боломжгүй байдаг гэнэ.
Германд жил бүр Дэлхийн 2-р дайны үеийн 5500 бөмбөгийг аюулгүй
байолгодог байна. Энэ нь өдөрт дунджаар 15 бөмбөг гэсэн үг.
1960 онд Битлз-ын
гишүүн Пол Маккартни болон Питер Бест хоёрыг бэлгэвчний асуудлаас
болож Германаас албадан гаргасан байна.
Герман
дахь Дахау бөөнөөр хорих лагерь Дэлхийн II дайнаас 6 жилийн өмнө нээгдсэн.
Германы кайзер
II Вильгельм, Оросын эзэн хаан II Николай, Британийн хаан V Георг нар
Дэлхийн I дайны үед улс орноо захирч байсан үеэлүүд ажээ.
Германы
хөлбөмбөгчин Месүт Озиль 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга болсны шагналын
мөнгөнөөсөө €300,000 Бразилийн 23 хүүхдэд хандивласан.
Сталинградын
тулалдаанаар Оросууд алдсан хүний тоо Дэлхийн II дайны турш
Америкчуудад алагдсан Германчуудаас их.
"Фанта"
ундааг Дэлхийг II дайны үед Германд анх гарган үйлдвэрлэжээ. Тус улсад
Кока-кола компанийн сироп оруулах импорт хэцүү болсноор ийнхүү зохиогдсон аж.
Германи,
Дани, Исланди зэрэг орнуудад хүүхдэдээ нэр сонгон өгөхөд заавал дагаж мөрдөх
естой журам байдаг байна.
Германд анх удаа дэлхийн хамгийн анхны сэтгүүлийг гаргасан. 1663 онд Erbauliche Monaths Unterredungen -ийн анхны дугаар гарч байжээ
No comments:
Post a Comment